m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 07:43
125
"Мотоцикль" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулжээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Цагдаагийн Газрын Хөдөлгөөний Аюулгүй Байдлыг Хангах тасгийн бие бүрэлдэхүүн “Мотоцикль” хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулжээ. Арга хэмжээний үеэр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгүй, хамгаалах малгай хэрэглээгүй, ноцтой бүрэн бус мотоцикль жолоодож хөдөлгөөнд оролцож байсан 15 зөрчил дутагдал илэрчээ. Зөрчил гаргасан жолооч нарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.2, 25.3, 25.5-д зааснаар хариуцлага  тооцож, мотоциклийг түр саатуулах байранд байрлуулсан байна. 

Он гарсаар Өвөрхангай аймагт зам тээврийн хэрэг, ослыг урд оны мөн үеийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа боловч мотоцикльтой холбоотой осол буурахгүй байгаа аж. 

Он гарсаар Өвөрхангай аймагт зам тээврийн хэрэг, ослыг урд оны мөн үеийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа боловч мотоцикльтой холбоотой осол буурахгүй байгаа аж. Иймд мотоцикльтой холбоотой зам тээврийн хэрэг, ослыг бууруулахын тулд Хөдөлгөөний Аюулгүй Байдлыг Хангах тасгийн алба хаагчид долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригуудад нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, зөрчлийн улмаас журамлагдсан жолооч нарт хууль, дүрмийн мэдлэг олгох талаар сургалт зохион байгуулж байна.