Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, холбогдох албаны төлөөлөл, мөн 21 аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар энэ сарын 29-30-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, зарим хороодын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Мөн орон нутгийн бүтээн байгуулалт, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт салбар хорооны үйл ажиллагаатай танилцсан байна.
Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн онд үйл ажиллагаагаараа улсад тэргүүлжээ.