m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 07:47
77
Эрдэнэ сум цаг уурын шинэ автомат станцтай болов

Төв аймгийн Эрдэнэ сумын цаг уурын харуулд суурилуулсан цаг агаарын үзэгдэл, элементийг хэмжигч автомат станцыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

БНСУ-аас Монгол улсын ЦУОШГ-т зөвлөхөөр ажиллаж буй ноён Ли Ён Унг Монголд томилогдон ирээд Төв аймгийн ихэнх сумдын цаг уурын өртөө харуулуудтай танилцах явцдаа таван хүнтэй өртөөнөөс илүүтэйгээр нэг хүнтэй харуулыг автоматжуулах нь зөв юм байна гэж бодсоны үндсэн дээр Төв аймгийн Эрдэнэ сумын цаг уурын харуулыг сонгон авч ажлаа эхэлсэн байна. Уг харуулыг автоматжуулах ажилд нийт 20 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд зөвлөх Ли Ён Унг өөрийн хөрөнгөөр бүх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

БНСУ-ын Жинянь үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн энэхүү автомат станц нь салхины чиглэл, хурд, агаарын даралт, температур, чийг, хөрсний температур хэмждэг

Нээлтийн ажиллагаанд ЦУОШГ-ын дарга Д. Цогт-Очир, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Төв аймгийн УЦУОША-ны дарга П.Цэлмэг, ЦУОШГ-ын ЗХАХ-ийн дарга  Д.Галцог, Цаг уурын хэлтсийн дарга Д.Батдорж болон албаны бусад хүмүүс оролцлоо.

БНСУ-ын Жинянь үйлдвэрийн хамгийн сүүлийн үеийн энэхүү автомат станц нь салхины чиглэл, хурд, агаарын даралт, температур, чийг, хөрсний температур зэрэг зургаан төрлийн хэмжилтийг хийх бөгөөд нэмэлтээр хур тунадас хэмжигчийг тавих юм. 

Төв аймгийн Эрдэнэ сумын цаг уурын харуулд суурилуулсан цаг агаарын үзэгдэл, элементийг хэмжигч автомат станцыг хүлээлгэн өгөв