m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 08:00
59
Сургалт зохион байгууллаа

Булган сумын ЗДТГ, "Шинэ тосгон хөдөлгөөн" ТББ-тай хамтран "Хамтдаа орон нутагтаа сайхан амьдарцгаая" сургалт зохион байгууллаа. Сургалтаар орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд "Шинэ тосгон хөдөлгөөн"-ий үзэл баримтлал, төслийн талаархи мэдлэг олгож, олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх дадлага олгохыг зорилоо. Сургалтанд нийт 118 иргэн идэвхитэй оролцож БНСУ-ын хөдөлмөрийн баатар Ха Са Юунгийн талаархи баримтат киног үзэж түүний туршлагаас хуваалцахаас гадна биеэр уулзаж арвин их туршлагыг нь сонслоо. БНСУ-ын иргэн иргэн хөдөлмөрийн баатар Ха Са Юунг нь өдгөө 85 настай, бага боловсролтой. Тэрбээр ядуу ард Ха овогтны гэр бүлд дөрөв дэх хүү нь болж мэндлэн улмаар ядуу зүдүү амьдралын бэрхшээлийг биеэрээ туулж, хичээнгүйлэн уйгагүй хөдөлмөрлөсний дүнд ногоо тариалж газар тариаланд шинэ дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлж орон нутагтаа гайхагдсан хүн юм.