m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 08:26
158
Тайван жагсаалыг албадан тараах нь хүний эрхийн зөрчил болдог

Хүний эрхээ мэдэх ямар ач холбогдолтой вэ?

Эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжийг олж авна.  Эрхээ зөрчигдөж байна гэдгийг мэдэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга хэмжээ авна. Үүгээр ч зогсохгүй эрхээ зөрчигдөхөөс хамгаалж, түүнд нийцсэн баталгаа бүрдүүлэхийг төрөөс шаардах болно.

Эрхээ бүрэн дүүрэн эдэлнэ гэдэг нийгмийн амьдралд идэвхтэй оролцоно гэсэн үг.  Таны оролцоо, хяналт улс төрчдийг хариуцлагатай болгож,  хууь,  төрийн бодлогыг сайжруулж, ингэснээр эрүүл нийгмийг бүтээх боломжтой.

Эрхээ бүрэн дүүрэн эдэлнэ гэдэг нийгмийн амьдралд идэвхтэй оролцоно гэсэн үг

Эрүүл нийгэм биднийг энх тайван, амар амгалан амьдрал, хөгжил, дэвшилд хөтөлнө.

Хүний эрх хязгааргүй юу?

Хүний эрхийг хязгаарлаж болно.  Хүний эрх,  эрх чөлөөг үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийгмийн эрүүл мэнд, нийгмийг ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор хязгаарлаж болно.  Хүний эрхийг хязгаарлах дээрх нөхцлүүдийн хил хязгаар, хэм хэмжээг олон улсын эрх зүйн баримт бичгүүдээр тодорхойлсон. Гэхдээ хүний эрхийг хязгаарлахад учир бий.

  • Хүний эрхийг ямар нөхцөлд, хэрхэн хязгаарлахыг хуулиар урьдчилан зохицуулсан байх ёстой;
  • Ийнхүү хязгаарлах нь шударга ёс, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн шаардлагад нийцсэн байх ёстой;
  • Хүний эрхийг хязгаарлах хэмжээ нь хязгаарлах болсон зорилготой тэнцүү чанартай байх ёстой. /Хязгаарлалт зорилгоос хэтэрсэн байж болохгүй/

Хүний эрхийг ямар нөхцөлд, хэрхэн хязгаарлахыг хуулиар урьдчилан зохицуулсан байх ёстой

Жишээлбэл, жагсаал цуглааныг албадан тараах журмыг хуульд нарийвчлан заагаагүй бөгөөд нийгмийн хэв журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөнд  хохирол учруулахааргүй илт тайван жагсаал, цуглааныг албадан тараах нь хүний эрхийн зөрчил болно.

Ямар ч нөхцөлд хязгаарлаж үл болох хүний эрх, эрх чөлөө гэж бий. Үүнд:

  • Амьд явах эрх
  • Эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус харьцаа, ял шийтгэлээс ангид байх эрх, эрх чөлөө
  • Сайн дурын зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн, эсвэл шинжлэх ухааны туршилтаас ангид байх эрх чөлөө
  • Боолчлол, сайн дурын бус боолын байдлаас ангид байх эрх чөлөө
  • Хуулийн өмнө этгээд гэдгийг хүлээн зөвшөөрөх эрх
  • Үзэл  бодол, итгэл үнэмшилтэй байх эрх, эрх чөлөө багтдаг.

Бусдын эрх, эрх чөлөөнд  хохирол учруулахааргүй илт тайван жагсаал, цуглааныг албадан тараах нь хүний эрхийн зөрчил болно