m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 08:55
62
Сэм Уолш:Монгол Улсад тусгайлсан санал огт тавиагүй

“Оюутолгой”-н менежментийг хариуцагч “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол улсад ирээд буцлаа. Тэрбээр 2010 оноос хойш хоёр дахь удаагаа манай улсад ирсэн нь энэ юм.

Дэлхийн аль ч улсад тавьдаг саналуудыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Өөрөөр хэлбэл зөвхөн “Оюу Толгой”, эсвэл Монгол Улсад тусгайлсан, онцгой санал огт тавиагүй гэв

Сэм Уолш ”Монгол Улс эрчимтэй хөгжиж байгааг харахад таатай байна. Олон шинэ барилга баригдаж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгааг өөрийн нүдээр харлаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр юуны түрүүнд “Оюутолгой”-н ажилчидтай уулзаж, нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон амжилтыг нь хамтдаа тэмдэглэж тэдэнд баяр хүргэсэн байна. Энэ үеэр тэрбээр ”Хоёр жил хүрэхгүй хугацаанд нэг сая тонн зэсийн баяжмал экспортолно гэдэг нь үйл ажиллагаагаа нээгээд удаагүй байгаа “Оюутолгой”-н хувьд томоохон тэмдэглэлт үйл явдал юм” хэмээн цохон тэмдэглэжээ. Түүнчлэн "Дэлхийн аль ч улсад тавьдаг саналуудыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Өөрөөр хэлбэл зөвхөн “Оюу Толгой”, эсвэл Монгол Улсад тусгайлсан, онцгой санал огт тавиагүй "гэдгийг энэ үеэр онцолсон байна.