m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.30 23:36
89
“Germanwings ”-ийн II нисэгч Эндрес Любиц сэтгэцийн өвчтэй байжээ

 

“Germanwings”-ийн II нисэгч Эндрес Любицд амиа хорлох шинж тэмдэг илэрч байсныг онгоцны ослын талаар хэргийг мөрдөх явцдаа шинжээчид илрүүлсэн. Эндрес Любиц хэдэн жилийн өмнө онгоц жолоодох эрхээ авсан бөгөөд  үүний дараагаар урт хугацааны турш сэтгэцийн өвчнөө эмчлүүлж байсан нь тодорхой болжээ. Түүний өвчний тэмдэглэлд амиа хорлох хандлага бий хэмээн тэмдэглэсэн байдаг байна. Түүний сэтгэцийн өвчин 2009 онд анх илэрч, 18 сарын турш эмчилгээ хийлгэж байсан талаар “Germanwings ”-ийн толгой компани “Lufthansa”-гийн эх сурвалжид ч бас тэмдэглэгдсэн байв. Гэвч сүүлийн үед эмчид үзүүлсэн тэмдэглэлд сэтгэцийн өвчний илрэл бараг мэдрэгдээгүй байдаг байжээ. 

“Germanwings”-ийн II нисэгч Эндрес Любицд 2009 онд анх сэтгэцийн өвчний шинж тэмдэг илэрч, 18 сарын турш эмчилгээ хийлгэж байжээ.

Эндрес Любицийн найз нөхөд, ойр дотныхноос асуусан судалгаагаар түүнд сэтгэцийн өвчний шинж тэмдэг тун бага илэрдэг байсан байна. Харин түүний хуучин найз бүсгүй осол болсон талаар сонсны дараагаар түүнд Эндрес Любицийн жилийн өмнө хэлж байсан “Хэзээ нэг өдөр би өөрчлөлтийг хийх болно. Тэр үед хүн бүр миний нэрийг мэддэг болох болно.” гэсэн үг нь санаанд нь орсноо хэлсэн байна. Тухайн үед бүсгүй түүний ямар утгатай үг хэлж байгааг мэдээгүй бөгөөд осол болсны дараа бүх зүйл тодорхой болжээ. Түүний найз бүсгүйн мэдүүлснээр Эндрес Любицийн сэтгэцийн өвчин нь түүний ажилтай холбоотой бөгөөд маш том онгоц жолоодон холын замд явах том мөрөөдөлтэй байсан ч тэр нь биелэхгүй мэт санагдахад үргэлж хийдэг II нисэгчийн ажилдаа дургүй нь хүрдэг байсан хэмээжээ. Хэдийгээр Эндрес Любиц сэтгэцийн өвчнийхөө талаар яриад байдаггүй ч түүнээс айсандаа найз бүсгүй нь салах шийдвэрээ гаргаж байжээ. 

Хэдийгээр Эндрес Любиц сэтгэцийн өвчнийхөө талаар яриад байдаггүй ч түүнээс айсандаа найз бүсгүй нь салах шийдвэрээ гаргаж байжээ.