m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 00:29
95
Төмөр замынхан 200 саяын машин унаж, 1.5 тэрбумаар байр авч "тансагласан" гэнэ үү

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн даргадаа 200 сая төгрөгөөр Лексус 570 маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авч өгсөн нь илэрсэн байна.

1.5 тэрбум төгрөг гэдэг өнөөдрийн зах зээлийн ханшаар хэчнээн айлыг орон сууцжуулах хэмээний мөнгө билээ. Гэтэл энэ мөнгийг ганцхан даргад зориулна гэдэг хэтийдсэн асуудал баймаар. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Төмөр замынхан нийт ажилчдынхаа урамшуулалаар олгодог цалинг олгож чадахгүй хүнд байдалд байгаа гэв. Гэтэл нэг хүнд энэ их хэмжээний мөнгө зарцуулсан нь олны анхаарал татаж байна. Улс  орон даяар хэмнэлтийн горимд шилжиж, тэвчиж болох зардлаа танаж байхад тус байгууллагыг ийнхүү тансаглаж байгаагаа зогсоож, арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооноос сануулсан албан бичиг хүргүүлжээ.