m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 00:33
78
Нидерландад шувууны H7 вирус илэрчээ

Европын холбооны улсуудад шувууны ханиад сүүлийн үед дэгдээд байгаа билээ. Нидерланд улсын  Фрисланд хотын 22 мянган шувуутай шувууны аж ахуйд шувууны H7 вирус Тзумарим гэх вирус илэрсэн байна. 

Нидерландын Засгийн газраас дээрх шувуудыг устгасан бөгөөд тээвэрлэсэн өндөг, шувуу, шувууны ялгадас болон ашигласан бууц, хогийг устгалд оруулжээ. Мөн алслагдсан нутаг дахь өөр шувууны аж ахуйд вирусын шинжилгээг  хийж байгаа гэнэ.