m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 00:36
67
Марина Ле Пений нам орон нутгийн сонгуулийн II тойрогт ялалт байгууллаа

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хатагтай Марина Ле Пений удирддаг Францын Үндэсний фронтын нам орон нутгийн сонгуулийн II тойрогт ялалт байгууллаа. Түүний нам сонгуулийн үр дүнг ийм амжилтанд хүрнэ гэж таамаглаж байгаагүй бөгөөд гайхалтай амжилт байлаа хэмээн Марина Ле Пен дүгнэсэн байна. Францын Үндэсний фронтын нам одоогоор сонгуулийн 43 хэсэгт ялалт байгуулаад байгаа бөгөөд “Олон тойрогт хүчирхэг улс төрчид гарч ирж байна” хэмээн  Марина Ле Пен өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна.

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хатагтай Марина Ле Пений удирддаг Францын Үндэсний фронтын нам орон нутгийн сонгуулийн II тойрогт ялалт байгууллаа. 

Сонгуулийн эдгээр үр дүнгээс харахад францчууд одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олланд болон түүний намд итгэл үзүүлэхээс татгалзаж байгаа нь илт байна хэмээн улс төрчид дүгнэж байгаа ажээ.