m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 00:41
105
"Тун-Фарм" үйлдвэрийн ажилтан хуруугаа тасджээ

Албан байгууллагууд хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс болж ажилтан амь нас эрүүл мэндээрээ хохирох хэрэг цөөнгүй гарч байна.

“Тун-Фарм”-эмийн үйлдвэрт 59 настай эрэгтэй Ж гэгч ажилтан ажлаа хийж байх үедээ үйлдвэрийн анхдагч савлагааны тасдагч хутганд зүүн гарын долоовор, дунд, ядам хурууны дунд үеэр хуруунууд нь тасарчээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.