m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 00:46
124
Дорнод аймгийн татварын хэлтсээс уралдаан зарлалаа

Дорнод аймгийн Татварын хэлтсээс “Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг  энэ сарын 19-нөөс 4 сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж байгаа ажээ. Уралдааны зорилго нь ирээдүйн татвар төлөгчдийн татварын талаарх мэдлэгийг дээшлүүлж, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино. Уралдаанд ирүүлэх бүтээл нь татвараа үнэн зөв, шударгаар сайн төлсөн аж ахуйн нэгж, иргэний нэр хаяг логотой, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн, тэдний төлсөн татвараар бий болсон баялагыг сурталчилсан агуулгатай байх бөгөөд бүтээлийг Дорнод аймгийн татварын хэлтэст хүлээн авах юм. Шалгаруулалтыг 2015 оны 5 сарын 01-ны дотор хийж, шилдэг таван бүтээлийг аймгийн хэмжээнд шалгаруулах гэнэ. эх сурвалж dornodmedee.mn