m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 00:52
302
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут гэрлэн дохио байрлуулна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих орчны хүртээмжийг сайжруулах зорилгоор дуут гэрлэн дохио байрлуулах суурь судалгаа хийх ажлын хэсэг байгууллагджээ. 

Суурь судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх судалгааны ажлыг  дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс тавдугаар сарын 09-ний хооронд  явуулахыг нийслэлийн Нийгмийн  халамж үйлчилгээний газарт нийслэлийн Засаг дарга даалгасан байна. 

Уг үйл ажиллагаатай холбогдуулан гарах гурван сая 425 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэх гэнэ.