m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 01:25
177
Дуучин Ч.Алтантүлхүүр малчин түмнээ алдаршуулсан төсөл хэрэгжүүлж байна

МУСТА дуучин Чантуугийн Алтантүлхүүр нь нийгмийн сайн сайхны төлөө өөрийн гар биеэ зориулахаар “Таван эрдэнийн эх орон” зорилтот төсөл хэрэгжүүлж эхэлжээ. 

Дуучин бүсгүйн хэрэгжүүлж буй төсөл нь монголчуудын уламжлал, нүүдэлчдийн өв соёл, малчин түмнийхээ аж амьдрал, эрдэнэт мал сүргийг магтан дуулж малч түмэндээ сэтгэлийн дэм өгөх урам зоригийг нь сэргээх, тэдний бүтээлч хөдөлмөр, ажлын үр шимийг нь клип, кино концерт зэрэгтээ тусгаж, олон нийтэд сурталчлан таниулах зэргээр ард иргэд, өсвөр хойч үедээ монгол бахархлыг бий болгох зорилготой гэнэ.

СУИС-ийг Дуурийн дуулаачийн  мэргэжлээр төгссөн дуучин бүсгүй  2008- 2014 онд УДБЭТ-т дуучнаар ажиллаж дэлхийн болон үндэсний сонгодог дууриудад гол болон туслах дүрүүдийг бүтээж мэргэжлийн урлагийн байгууллагад  ажиллахын зэрэгцээ өөрийн хувийн урын сангаа байнга баяжуулж нийтийн дууны урын сандаа 70 гаруй уран бүтээл, хоёр бие даасан цомгоо гаргасан бөгөөд тун удахгүй "Таван эрдэнийн эх орон" төслийнхөө хүрээнд өөрийн анхны бие даасан тоглолтоо үзэгчдийн хүртээл болгохоор завгүй явна.