m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 01:31
156
Зөгийн балтай болгосон тахиа

Орц: /6 хүний порц/

  • 1200гр бүтэн тахиа /жижиглэн хэрчсэн/
  • 1/2 аяга масло
  • 1/2 аяга зөгийн бал
  • 1/4 аяга бэлтгэсэн гич
  • 1 ц/х давс
  • 1 ц/х карри амтлагч

Хийх арга:

  1. 175º д зуухаа халааж бэлтгэнэ.
  2. Тахиагаа зуухны тавган дээрээ арьсан талыг нь дээш нь харуулж тавина. Хайлсан масло, зөгийн бал, гич, давс, карри амтлагч зэргээ хольж тахианы махан дээрээ асгаж өгнө.
  3. Бэлтгэсэн зуухандаа тахиагаа 75 минут болгоно. 15минут тутамд тахиагаа шалгаж хөдөлгөнө. Тахиа борлож гадарга нь бага зэрэг хатуурч шүүс нь харагдах төдий болоход бэлэн болно.