m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 01:31
49
Ц.Нанзаддоржийг юуны учир чөлөөлөв

ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл гараад байна. Тэрбээр төрийн өмчийг хайр гамгүй зарж, эрх мэдлээ хэтрүүлсэн хүмүүстэй хариуцлага тооцож  эхэлсэн нь ажлаас чөлөөлөх шалтгаан болсон гэж эх сурвалж мэдээллэн, цахим хуудсаар жиргэсээр байна.

Тэрбээр энэ сарын 27-нд Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн даргадаа 200 сая төгрөгөөр Лексус 570 маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр орон сууц худалдан авсныг буруутгасан албан тоот илгээсэн байх юм.

Мөн эрх мэдлээ хэтрүүлэн оюутны төлбөрөөс өөртөө 172 сая төгрөгөөр машин худалдан авсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал Д.Мөнхжаргалын машиныг албадан хураасан байх юм.

Бурууд нүд хурц ажиллаж буй төрийн түшээг гэнэт халсан нь энэ мэт ажлаас нь болсон бол үнэхээр харамсалтай байна. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг одоо Төрийн ордонд танилцуулах гэж буй. Манай сэтгүүлч энэ талаар тодруулж, тодорхой мэдээллийг албаны эх сурвалжтай удахгүй хүргэх болно.