m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 01:33
140
Playtime наадам ирэх зургадугаар сард болно

Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2015 амьд хөгжмийн наадам ирэх зургадугаар сарын 27, 28-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдахаар болжээ. 14 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршино.

PLAYTIME 2015 наадмын хүрээнд нийт 33 Монголын болон олон улсын хамтлаг, дуучид, DJ нар оролцоно

PLAYTIME 2015 наадмын хүрээнд нийт 33 Монголын болон олон улсын хамтлаг, дуучид, DJ нар оролцох бөгөөд өөрсдийн 2014-2015 онд бүтээсэн шинэ уран бүтээлийг наадмын “Соёл-Эрдэнэ”, “Шинэ Давалгаа” болон “Нааглихац” тайзнаа танилцуулна.

PLAYTIME 2015 амьд хөгжмийн наадам ирэх зургадугаар сарын 27, 28-нд Монгол Шилтгээнд болно

Үүнээс Монголын шинэ 16 хамтлагийг наадмын “Шинэ Давалгаа” тайзнаа сонгон оролцуулах бөгөөд сонгон шалгуулалт дөрөвдүгээр сарын 18-ний өдөр зохион байгуулагдана.