m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 01:40
198
Цөцгийн тосонд шарсан тахиа хийх арга

Цөцгийн тосонд шарсан тахиа

Орц

2 Цайний халбага цөцгийн тос

2 Цайны халбага ургамлын тос

4ш жижиглэж хэрчсэн яс арьсгүй тахианы мах

1ш дөрвөлжилж хэрчсэн сонгино

3ш хумс сармис

2 цайны халбага карри

1 халбага каррины нухаш

2 халбага тандоори тос

1 халбага  масло

1 лааз улаан лоолийн нухаш

15 ш ногоон вандуй

1 лааз наргил модны самрын шүүс

1 аяга иогурт

давс 

Хийх арга

1. Цөцгийн тос, ургамлын тосоо хайруулийн тавганд хийж дунд зэргийн гал дээр хайлуулна. Тахианы мах, сонгино, сармисаа дээрээс хийж хутгах ба ойролцоогоор 10 минут сонгиноо зөөлөртөл шарна. Дараа нь каррины нунтаг, каррины нухаш, тандори тос, гарам масло, улаан лоолийн нухаш зэргээ нэмж улаан лоолийн нухашaa харагдахгүй болтол нь хутгаж өгнө. Ингэсний дараа галаа багасгаж ногоон вандуй, наргил модны самрийн шүүсээ нэмж хутгаад бага зэргийн давс цацаж амтална. 

2. Ингээд дээрхи бэлдэж амталсан махаа  галд 4-6 цаг, дунд зэргийн галд 6-8 цаг шарах шүүгээнд хийж болгоно. Таваглахдаа тахианы махнаасаа ногоон вандуйгаа авч хаяна.

Бэлтгэх хугацаа

15 минут.

Хийх хугацаа

4 цаг 15 минут.