m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 01:40
105
Хар тамхитай бялууны хэргээр хоёр сурагчийг баривчиллаа

 

Норвегийн нэгэн сургуулийн өсвөр насны хоёр сурагчийг хар тамхины хэргээр баривчиллаа. Тэд марихуанагаар хордуулсан их хэмжээний бялууг улаан өндөгний баярт зориулж бэлтгэн сургуулийн багш сурагчдад тараасан ажээ.

Норвегийн нэгэн сургуулийн өсвөр насны хоёр сурагчийг марихуанагаар хордуулсан их хэмжээний бялууг бусдад тараасан хэргээр баривчиллаа.

Тус бялууг идэж хордсон гурван багш эмнэлгийн тусламж авсан байна.  Хэд хэдэн багш, ажилчдад хордлогын шинж илэрсэн бөгөөд бялууг идсний дараагаар тэдний толгой эргэж, хэвтэхэд хүрч байсан талаар орон нутгийн цагдаагийн ажилтан хэллээ. Багш нараас авсан цусны шинжилгээгээр их хэмжээний мансууруулах бодис илрэх хүртэл бялууг хордуулсныг мэдээгүй байсан ба маргааш өглөө нь цагдаа нар бялууг хийсэн сурагчдыг баривчлан шалгаж эхэлсэн байна.