m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 01:51
126
Японы шигшээ баг хэсгээ тэргүүлж байна

Шайбтай Хоккейн эмэгтэйчүүдийн ДАШТ-ний нээлтийн тоглолтууд Шведийн Мальмо хотод эхэллээ. Азийн төлөөлөл Япон бүсгүйчүүд түүхэн хожил байгуулж анх удаагаа  Швед улсыг хоккейгоор хожиж тэмцээнээ амжилттай эхлүүлсэн. 

Эхний  үед хоёр баг 1,1 шайб хийж, хоёрдугаар үед Шведүүд нэгийг нэмж хийж тэргүүлж эхэлсэн. Гэвч гуравдугаар үед тоглолт 3:3 аар өндөрлөж улмаар буллетээр шийдэхэд Япон бүсгүйчүүд дийлсэн байна. Харин хоёр дахь тоглолтоо Германчуудын эсрэг хийж 2:0 харьцаатайгаар ялалт байгуулснаар B хэсгийг тэргүүлж эхэллээ. Тэд  Швейцарийн шигшээ багтай өнөөдөр тоглоно.