m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 02:03
531
Эрдэнэт хот “Хайрын бэлэг” сэдэвт баримлын шаврын уралдаан зохиожээ

 

Эрдэнэт хотынхон цэцэрлэгийн ахлах нас, сургуулийн I-V ангийн хүүхдүүдийн дунд  ур чадвар, авьяас билгээ дайчлан, хүссэн зүйлээ бодитоор бий болгох бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Хайрын бэлэг” сэдэвт баримлын шаврын уралдаан зарлажээ.  Тус уралдааны I шатанд 216 хүүхэд хамрагдсан байна. Баримлын шавар нь хүүхдүүд өөрийн оюун санаанд буй зүйлсээ бодит биет болгож сурснаар өөртөө итгэлтэй болох, ямар нэгэн дүрэмд баригдалгүй өөрийн хүссэнээ бодитоор бий болгох бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд тустай бөгөөд хүүхэд юмсыг олон талаас нь харж хүртэх, өмнөх мэдлэгээ гүнзгийрүүлэх, ойлголтоо бататгах,  бүтээх, ажиглах, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг чадварууд нь мэдэгдэхүйц дээшилдэг байна. II шатны шалгаруулалтыг Боловсрол соёлын газрын соёлын мэргэжилтэн Б.Ариунаа, Баримлын шаврын сургалтын төвийн багш Мандахбаяр, Арт галерейн мэргэжилтэн Батбилэг нар шүүжээ. Есөн сургуулиас 46 бүтээл, 18 цэцэрлэгээс 71 бүтээл буюу нийт 27 газраас 117 бүтээл ирүүлснээс  хүүхдийн дүрслэх чадвар,зохиомжийг баяжуулсан байдал, өнгө, хэмжээ харьцаа зэрэг шалгуураар шүүж18 бүтээлийг шалгаруулсан байна. 

 Сургуулийн өмнөх боловсрол багаараа:

 1-р байр М.Тэнгис ахлагчтай 6-р цэцэрлэг

 2-р байр Д.Бат-ирээдүй ахлагчтай 19-р цэцэрлэг

 3-р байр М.Уранбилэг ахлагчтай 16-р цэцэрлэг

 Тусгай байр Б.Цэлмүүн ахлагчтай 5-р цэцэрлэг


Ганцаарчилсан төрөлд:

1-р байр 23-р цэцэрлэгийн Д.Эрхэмхүслэн 

2-р байр 15-р цэцэрлэгийн Э.Янжинлхам

3-р байр 9-р цэцэрлэгийн М.Билэгт

Тусгай байр 24-р цэцэрлэгийн Г.Хулан

Тусгай байр 8-р цэцэрлэгийн Б.Цэлмүүн


 Ерөнхий боловсролын сургууль багаараа:

 1-р байр 17-р сургуулийн 4в анги

 2-р байр Наран цогцолбор сургуулийн 4а анги

 3-р байр 7-р сургуулийн 2б анги 

Тусгай байр Наран цогцолборын 5а анги

Ганцаарчилсан төрөлд:

1-р  ангиудаас  Баян-өндөр цогцолбор сургууль П.Тэлмүүн

2-р ангиудаас  7-р сургууль Б.Бат-эрдэнэ

3-р ангиудаас 14-р сургууль Б.Саруул

4-р ангиудаас 17-р сургууль Б.Ариунзаяа

5-р ангиудаас 17-р сургууль Б.Номин-эрдэнэ нар шагналт байрыг тус тус эзэлжээ.