m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 02:44
92
АНУ-ын ажлын байрны 47 хувийг роботууд эзэлнэ

Оксфордын Их сургуулийн профессор Майкл Осборне 2035 он гэхэд АНУ-ын ажлын байрны 47 хувийг роботууд эзлэх болно гэсэн судалгаа гаргажээ. Энэхүү судалгаа нь зөвхөн АНУ-ын ажлын байрны үзүүлэлт дээр гаргасан байна. Үүний дотор хүнсний үйлдвэрлэлийн салбар 87 хувь, тээвэр болон агуулахын салбарын 75 хувь, үл хөдлөх хөрөнгийн салбар 67 хувь нь ажлын байраа алдах өндөр магадлалтай гэж байгаа бол мэдээлэл технологи, программ хангамжийн салбар нь ажлаа алдах магадлал 10 хувь байна гэжээ. Учир нь роботууд хийсвэрлэн бодох чадвар, нийгмийн тухай ойлголт байхгүй нь хийсвэр сэтгэлгээ өндөр шаардагддаг мэдээлэл технологи, программ хангамжийн салбарыг орлох боломжгүй гэсэн судалгаа гарсан байна.