m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 02:58
58
Дээд шатны албан тушаалд прокурорууд өрсөлдлөө

Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар “Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх, журам”-ыг баталсан.  Энэхүү журмын дагуу Улсын Ерөнхий прокурорын  Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, Дүн шинжилгээ судалгаа хяналт шалгалтын  хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан.

Дээрхи албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийг Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбатаар ахлуулж байгуулсан бөгөөд ажлын хэсэг сонгон шалгаруулалтанд оролцохоор хүсэлт, хөтөлбөр, төлөвлөгөөгөө ирүүлсэн дөрвөн прокуророос дээрхи журамд заасны дагуу Эрх зүйн ерөнхий мэдлэгийн сорил, бодлого, ярилцлага, баримт бичгийн төсөл боловсруулах, комьпютерийн хэрэглээ гэсэн долоон чиглэлээр шалгалт авч дүнг эцэслэн гаргажээ.

Мониторингийн хэлтсийн даргын албан тушаалд Нийслэлийн прокурор Б.Бат-Орших, УЕПГ-ын МДШБТАлбаны дарга Д.Булганцэцэг, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн даргын албан тушаалд УЕПГ-ын хяналтын прокурор М.Оюундэлгэр, Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын Тамгын хэлтэс хариуцсан орлогч прокурор Т.Баярсайхан нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн.

Ажлын хэсэг шалгалтын дүнг шалгалтанд хамрагдсан прокуроруудад нэг бүрчлэн танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна.

Шалгалтын дүнг нэгтгэн дүгнэж үзэхэд шалгалтанд оролцсон:

1. Б.Бат-Орших 97 оноо            / Нийслэлийн прокурор /

2. М.Оюундэлгэр 94,5 оноо      / УЕПГ-ын хяналтын прокурор /

3. Д.Булганцэцэг 89,7 оноо      / УЕПГ-ын МДШТАлбаны дарга /

4. Т.Баярсайхан 88,8 оноо      / Дүүргийн 2-р прокурорын газрын Тамгын хэлтэс

                                                                                  хариуцсан орлогч прокурор /