m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 03:52
611
Хорих 405 дугаар ангид 78 ялтан хоригдож байна

Дүүргийн хоёрдугаар прокурорын  алба хаагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Тахир соёот дахь Хорих 405 дугаар ангийн дотоод журам, ахуй нөхцөлтэй өчигдөр танилцсан байна.

Уг сургалтанд прокурор, туслах ажилтнууд болох нийт 50 хүн хамрагдсан бөгөөд тус ангийн дарга, хурандаа С.Батсайхан анги бүрэлдэхүүнээрээ хүлээн авч хорих ангийн дотоод журам, ахуй нөхцөл, эргэлт уулзалт, хяналтын теле камерууд, хүмүүжигч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдлын талаар танилцуулсан бөгөөд ангийн бие бүрэлдэхүүнд 100 гаруй албан хаагчид онцгой объект болох тус гянданд онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн, 6-30 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн 78 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилладаг байна.