m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 04:14
87
Дугуй, толь хулгайлдаг хоёр бүлэглэлийг илрүүлжээ

 

Цагдаагийн байгууллагад автомашины толь алга боллоо гэсэн дуудлага цөөнгүй ирдэг. Ялангуяа Prius машины толь, дугуйг энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд их хэмжээгээр үйлддэг болох нь шалгалтын явцад тогтоогдсон.

Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран автомашины толь болон эд анги ихээр хулгайд алдагдаж байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хулгайд алдагдсан эд зүйлийг худалдан авдаг ченж нарыг илрүүлэх зорилгоор "ТОЛЬ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ хүрээнд нийтдээ 194 албан хаагч ажиллаж, 144 аж ахуй нэгж байгууллагын шалгасан байна. 

Арга хэмжээний үр дүнд тээврийн хэрэгслийг ашиглан автомашины дугуй, толь хулгайлдаг 45-н үйлдэлтэй гурван этгээд, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 50 гаруй үйлдэлтэй хоёр этгээдийг илрүүлэн шалгаж эхэлжээ.