m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 05:05
110
Крымд 100 гаруй цэргийн нэгж бүрэлдэхүүн байршжээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн оны сүүлчээр Крымд 100 гаруй цэргийн нэгж бүрэлдэхүүн байршаад байгаа билээ.

Крымд байршуулж байгаа цэргийн хүч нь Хар тэнгис дэх ОХУ-ын ашиг сонирхлыг хамгаалаад зогсохгүй офшор бүсэд давхар үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Холбооны улсын бүрэлдэхүүн хэсэг болох Крымд байршуулж байгаа цэргийн хүч нь  Хар тэнгис дэх ОХУ-ын ашиг сонирхлыг хамгаалаад зогсохгүй офшор бүсэд давхар үүрэг гүйцэтгэж байгааг дурдлаа. Түүний хэлснээр Хар тэнгис болон Балтын флотод зургаан цэргийн зориулалттай усан онгоц байршуулаад байгаа юм. Энэ бүс нутагт агаарын цэргийн хүчийг бэхжүүлэх зорилгоор агаарын хүчний сургуулилалтыг зохион байгуулж байгаа ба энд цэргийн нэгж бүрэлдэхүүнд зориусан амрах байр, цэргийн хотхонуудыг байгуулахаар төлөвлөжээ.