m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 05:18
39
Чимээ ба жаргал

Хүмүүсийн амьсгалах чимээ

Хүүхдийн уйлах дуу

Ээжийн минь үглэх үгс

Эмээгийн унших маани

        Элдэв янзын хачин чимээнүүд

        Энэ ертөнцийн сонирхолтой авианууд

        Энгийн сонсогдох тэр бүхэн

        Эгшиглэнт сайхан хөгжим бас аялгуу

Аавын минь хурхиран унтах чимээ

Ах нарын хоорондоо хэрэлдэх нүргээн

Дүүгийн минь хөгжилдөн инээх авиа

Дэндүү сайхан бодит хэмнэл

        Энэ бүхнийг сонсож байгаа

        Эрүүл сайхан бие минь хөгжим

        Сонсгол гэдэг мэдрэмж өөрөө

        Солиотой авьяаслаг пянзаар наадагч 

Ийм сайхныг сонсож байгаа нь 

Энэ хорвоогийн агуу жаргал...

/Н.Урангоо/