m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 05:50
95
БНХАУ-ын шинэ техник технологи, бараа бүтээгдэхүүн 2015 үзэсгэлэн худалдаа

БНХАУ-ын орчин үеийн дэвшилтэт техник, технологи, шинээр зах зээлд нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд таниулах үүднээс “БНХАУ-ын шинэ техник технологи, бараа бүтээгдэхүүн 2015" үзэсгэлэн худалдааг  дөрөвдүгээр сарын  2-4 өдөр Мишээл Экспо төвд зохион байгуулахаар болжээ. Тус үзэсгэлэн хоёр дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд худалдаанд уул уурхай, барилга угсралт, бүх төрлийн барилгын материал, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл, газар тариалан, мал аж ахуй болон эм эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид оролцох юм байна.