m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 05:58
38
Ерөнхий сайд ирэх ням гаригт мэдээлэл хийнэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх ням гаригт олон нийтэд хандан мэдээлэл хийхээр болжээ. Түүний гэнэт мэдээлэл хийх болсон нь шалтгаан нь Оюутолгойтой холбоотой гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Монголд ирээд буцсан. Түүнийг Оюутолгойг нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсны баярт ирсэн гэж байгаа ч  давхар гацаанд ороод буй хэд, хэдэн асуудлыг шийдэхээр ирсэн болов уу гэсэн хардлага байна. Энэ нь ч эхнээсээ батлагдаж байна. Тэрбээр Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан бус уулзалт хийсэн гэж эх сурвалжууд мэдээллээ. Харин ямар асуудлыг ярилцсан талаар Ерөнхий сайд энэ ням гаригт мэдээлэл хийж танилцуулж магадгүй байна.