m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 06:17
50
Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал буурчээ

Монголбанкны гаргасан судалгаанаас харахад Монгол Улсын хөрөнгө, санхүүгийн тэнцэл 137.9 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 165 хувиар буюу 350.8 сая ам.доллараар буурсан дүнтэй гарчээ. Энэ нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 299.2 сая ам.доллараар, багцын хөрөнгө оруулалт 335.8 сая ам.доллараар тус тус буурснаар тайлбарлагдаж байгаа аж.

Түүнчлэн урсгал тэнцэл 91.1 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеийн алдагдал 148 хувиар буурсан дүнтэй гарчээ. Үүнд, барааны гадаад худалдааны дансны ашиг ес дахин буюу 303.9 сая ам.доллараар нэмэгдэж, 340.7 сая ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн аж.

Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал буурчээ

Дашрамд сануулахад, төлбөрийн тэнцэл гэж тодорхой хугацаанд тухайн улсаас бусад улстай хийсэн эдийн засгийн харилцааг нэгтгэн харуулдаг статистик тайланг хэлнэ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэл нь тодорхой хугацаанд оршин суугч болон оршин суугч бус-ын хооронд хийгдсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалыг харуулдаг аж. Төлбөрийн тэнцэл нь урсгал тэнцэл, хөрөнгө ба санхүүгийн тэнцэл, залруулга, нийт төлбөрийн тэнцэл болон цэвэр нөөцийн өөрчлөлт гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг юм байна.