m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 06:26
116
Хэнтий-Эмч нар тангараг өргөлөө


Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30–ны өдрийг Олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэж байх шийдвэрийг 1991 онд гаргаснаас хойш даруй 24 дэх жилтэйгээ золгож байна. Энэ өдрийг эмч нарын өдөр гэхээсээ илүүтэй дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр болгон тэмдэглэсээр иржээ.


Тус өдрийг угтаж Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас “Дэлхийн эмч нарын баяр”-т зориулсан арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтэнд Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Жавхлан, мэргэжилтэн Г.Баатарчулуун, Монгол Улсын Гавъяат эмч Ж.Батхуяг оролцож, Хан Хэнтий чуулгын дуучид аяны дууны эгшгэн цэнхэр хадаг өргөлөө. Энэ үеэр 81 эмч “Тангараг”-аа дахин өргөсөн юм.
Аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой “Ур чадварын уралдаан”-ыг зохион байгуулсан бөгөөд тэргүүн байранд гэмтэл мэс заслын тасгийн эмч Ч.Энхжав, II байранд цусны салбар банкны эрхлэгч Ж.Эрдэнэсувд, III байранд 103 яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч Н.Энхтулга нар эзэлжээ.