m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 06:46
251
Байцааны ороомог

Орц:

- 500гр байцаа

- 15гр гурил

- 1ш өндөг

- 100гр сүүны сүмс

- 30гр талхны үйрмэг

- 25гр цөцгийн тос

- 60гр цөцгий

- 300гр мах

-1 ш сонгино

- давс

- бага зэрэг повоор

Хийх арга

- Махаа сонгино повоор зэрэг (дуртай амтлагчаараа) -ээр амтлаад хуурч бэлдэнэ. Дараа нь голгүй цэвэрлэж угаасан байцаагаа давстай усанд дутуу чанаж болгоно. Улмаар байцаагаа гаргаж навчнуудыг нэг нэгээр нь салгаж хатаана. Сэвэрсэн навчнуудад сүүний сүмс юм уу цөцгийг түрхэж, голд нь шанз махааа хийж, нэг талаас нь хуйлна. Хуйлсан ороомгоо гуриланд өнхрүүлж, өндгөнд дүрээд дахин талхны хатаамалд өнхрүүлэнэ. Сүүлд нь урьдчилан халаасан тосонд эргүүлж тойруулан шарна.Таваглахдаа сүүний сүмс юм уу цөцгий дусааж болно.