m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 06:59
149
Хөхний эрүүл мэнд- Эмэгтэйчүүдэд зөвлөх нь

MASS.MN сайтын хамт олон Монгол Улсын Хүний гавьяат эмч, доктор, Клиникийн профессор, ХСҮТ-ийн Дүрс оношилгооны зөвлөх эмч Р.Асайтай хамтран ажиллаж байна. 

Хөхний өвчин өмөн гэж юу вэ, нийтлэг тохиолддог энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тогтмол зөвлөгөө өгөх юм.

Зөвлөгөө-3 Хөхний эрүүл мэндийн талаар анхаарах зүйлс

Хөхийг эмч үзэж, шалгаад хөхөнд ямар нэгэн эмгэг өөрчл өлтгүй болохыг аталсны дараа янз бүрийн шалтгаанаас үүдэн хөхөнд гарч болох шинж тэмдгүүдийг бууруулахын тулд дараах зөвлөмжийг баримтлах нь чухал.

• Хөхний даруулга тогтмол өмсөх нь хөхний тохиромжтой, эрүүл байх нэг нөхцөл нь болдог. Биеийн тамир спортоор хичээллэх болон идэвхитэй хөдөлгөөний үед хөхөнд таарсан зориулалтын хөхний даруулга өмсөх нь зүйтэй.

• Өөх тос, давс багатай эрүүл хоол хүнс хэрэглэх. Өөхтөй хоолыг багасгах нь хөхний өвдөлтийг намдаах, бууруулах нөлөөтөй. Харин ургамал, загасны тос зэрэг нь дааврын тэнцвэртэй байдлыг тогтоон барьж эерэг нөлөө үзүүлэх талтай

Давс ихтэй хоол биеийн шингэнийг тогтоон барьж улмаар сарын тэмдэгтэй холбоотой хөхний өвдөлтийг нэмэгдүүлдэх талтай байдаг.

• Кальци, магнийн бэдлмэлүүд сарын тэмдэгтэй холбоотой хөхний өвдөлтийг багасгадаг.

• Аминдэм Е хэрэглэх нь сарын тэмдэгтэй холбоотой хөхний өвдөлтийг бууруулдаг.

Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх “эрсдлийн хүчин зүйлс” ба түүнээс “хамгаалах хүчин зүйлс”-ийн тухай.

Яагаад зарим нэгэн эмэгтэй хөхний өмөнгөөр өвчилж байхад зарим нь өвчилдөггүй вэ гэдгийг тайлбарлан ойлгуулах боломж эмч нарт байхгүй. Хэдий тийм боловч эрдэмтэд хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх “эрсдлийн хүчин зүйлс” ба түүнээс сэргийлэх “хамгаалах хүчин зүйлсүүдийг” судалжээ. Эдгээрийн тухай мэдлэгтэй болж түүнийг амьдралдаа хэрэгжүүлж, дагаж мөрдөх нь хөхний өмөнгийн өвчлөлийг бууруулахад ихээхэн нөлөөтэй юм.

Эмэгтэйчүүдийн дунд хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг “эрсдлийн хүчин зүйл” гэх ба харин хөхний өмөнг бууруулах буюу сэргийлэх хүчин зүйлсийг “хамгаалах хүчин зүйл” гэж нэрлэжээ. Зарим нэгэн эрсдлийн хүчин зүйлсээс сэргийлэх боломжтой байхад зарим нэгээс нь боломжгүй юм. Тухайлбал та тамхи татахыг болих сонголт хийх боломжтой боловч, өөрийнхөө төрөл төрөгсдөөр дамжих удамшлын өвөрмөц генийг сонгох боломжгүй. Тамхи ба удамшилын өвөрмөц ген хоёулаа хөхний өмөн үүсэх эрсдэлт хүчин зүйл мөн боловч та зөвхөн тамхинаас л сэргийлж чадна.

Иймд хөхний өмөнгөөс урьдчилан сэргийлэх асуудал бол эрсдлийн хүчин зүйлсээс зайлсхийж, сэргийлж болох хамгаалах хүчин зүйлсийг нэмэгдүүлж өмөн үүсэх нөхцөл боломжийг бууруулах үйл явц юм.