m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 07:14
89
Цементийн үйлдвэрийн дэд станцыг хүлээн авсан байна

Дорноговь аймгийн үйлдвэржих бодлогын хүрээнд хийгдэж байгаа Өргөн суманд байрлах "Сэнж сант" ХХК-ийн хуурай аргын цементийн үйлдвэрийн 110/6 кВ-ын дэд станцыг улсын комисс хүлээн авсан байна.

Энэхүү дэд станц нь үйлдвэрийн цахилгаан эрчим хүчийг бүрэн хангах хүчин чадалтайгаас бөгөөд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Мөн цементийн үйлдвэрийн дэд бүтэц болох усан хангамж, цахилгаан хангамж, төмөр зам, 1000 хүн амьдрах орон сууц зэрэг байгууламжуудын барилга угсралтын ажил амжилттай явагдаж байгаа гэж холбогдох албанаас мэдэгдсэн байна. 

Цементийн үйлдвэрийн дэд станцыг хүлээн авсан байна

Түүнчлэн ирэх тавдугаар сараас анхны бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.