m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 07:22
69
Монголбанк 7.5 сая ам.доллар нийлүүлжээ

Монголбанкны энэ сарын 31-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 21.6 сая ам.долларыг 1980.0-1986.12 төгрөгийн ханшаар, 89.0 сая юанийг 319.16-319.96 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Үүнээс харин Монголбанк 1984.61 төгрөгийн ханшаар 7.5 сая ам.доллар, 42.0 сая юанийг 319.69 төгрөгийн ханшаар нийлүүлсэн гэж Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.

Монголбанк 7.5 сая ам.доллар нийлүүлжээ

Мөн тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкуудтай 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 191.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулсан аж.