m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 07:39
59
Баруун болон говийн аймгуудаар хур тунадас орно

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа баруун болон говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүсхийг анхааруулж байна.

                                   2015 оны 03 дугаар сарын 31-ний 21 цагаас 04 дүгээр сарын 1-ний 21 цаг
                                                                    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Тэс голын саваар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгороор 11-16 градус, Эгь-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав газраар 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.