m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 07:52
455
Дэлхийн хамгийн хүчирхэг армитай 10 улс

АНУ: АНУ дэлхийн хамгийн хүчирхэг армитай улсаар нэрлэгдсэн бөгөөд жилд батлан хамгаалахын төсөвтөө бусад улсуудаас тав дахин их буюу 700 тэрбум ам.долларыг зарцуулдаг байна.

ОХУ: Орчин үеийн цэрэг зэвсэг, цөмийн  зэвсгээрээ тэргүүлдэг тус улсын армид 1.2 сая идэвхтэн албан хаагч байдаг байна.

Хятад: Хятадын арми нь дэлхий дээрх хамгийн олон албан хаагчтай арми бөгөөд 3 сая идэвхтэн албан хаагчтай ажээ. Батлан хамгаалахынхаа зардлаар хоёрдугаарт ордог Хятад улс 130 сая ам.долларыг батлан хамгаалахынхаа төсөвт зарцуулдаг байна. Сүүлийн үед тус улс орчин үеийн зэвсэг техникт нэлээд хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа ажээ.

Энэтхэг: Энэтхэг улс нь батлан хамгаалахынхаа зардалд төдийлөн их хөрөнгө зарцуулдаггүй ч олон хүн армид алба хаадгаараа жагсаалтанд дээгүүр ордог ажээ. Тус улсын армид 1.3 сая албан хаагч байдаг байна.

Их британи: Европдоо хамгийн том агаарын болон тэнгисийн цэргийн армитай тус улс батлан хамгаалахын зардалдаа ч ихэд анхаардаг бөгөөд 200 000 идэвхтэн албан хаагч тус улсад алба хаадаг байна.

Франц: Батлан хамгаалахын төсөвтөө 60 тэрбум ам.доллар зарцуулдаг Франц улсын армид 360 000 идэвхтэн албан хаагч байдаг байна.

Герман: Герман улс одоо болтол хүчирхэг армитай байгаад гайхах зүйлгүй бөгөөд ердөө 150000 идэвхтэн албан хаагчтай Германы армид 43 тэрбум ам.долларын төсөв зарцуулдаг байна.

БНСУ: Хэдийгээр цөмийн зэвсэггүй ч тус улсын армид АНУ тусламж үзүүлсээр ирсэн байна. Өмнөд Солонгосын армид 700 000 идэвхтэн албан хаагч алба хаадаг байна.

Итали: Хүчирхэг армитай ТОП-10 улсын жагсаалтанд Италийн арми ордог ажээ. Хэдийгээр жижиг армитай ч батлан хамгаалахын төсөвтөө их хөрөнгө төсөвлөдөг тус улсын арми Европын цэргийн хүчийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Бразил: 300 000 идэвхтэн албан хаагчтай тус улсын арми 23 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын төсөвтөө тусгадаг байна.