m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 07:54
182
Зөгийн бал, тахианы мах, гоймонтой хуурга хийцгээе

Орц /2-4 хүний порц/

  • 2 багс хуурай гоймон
  • 2 х/х наран цэцэгийн тос
  • 2 тахианы цээж мах
  • 3 лууван
  • 2 х/х зөгийн бал
  • 1 х/х сой соус
  •  1 нимбэг, жүүс
  • Бага зэрэг кориандэр
  • 2-3 х/х үр

Хийх арга

  1. Гоймонгоо давстай усанд зааврын дагуу болгон шүүж аваад 1 х/х наран цэцэгийн тостой холиод тусад нь тавина.
  2. Том хайруулын тавганд үлдсэн наран цэцэгийн тосоо халаан тахианы мах, үр, луувангаа хууран болгоод зөгийн бал, сой соус, нимбэгний жүүсээ хийн 30 сек болгоно.
  3. Кориандэр, гоймонгоо хольж хутгаад бэлэн болно.

Бэлтгэх хугацаа: 5 минут  Хийх хугацаа: 10-15 минут