m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 09:09
76
БНХАУ-тай хийсэн худалдаа 13.7 хувиар өссөн байна

Монголбанкнаас сар бүр гаргадаг гадаад худалдааны тойм тайланд дурдсанаар манай улсын гадаад худалдааны эргэлт 1215.6 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар буюу 7.1 сая ам.доллараар өссөн байна. Үүнд, экспорт 158.6 сая ам.доллараар өсч, импорт 151.5 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзсэн аж.

Түүнчлэн хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 60.6 хувь буюу 736.2 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай хийсэн бол энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин 13.0 хувь буюу 158.6 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн нь 12.6 хувиар буурсан дүн аж.

БНХАУ-тай хийсэн худалдаа13.7 хувиар өссөн байна

Үүнээс гадна тайлант сарын байдлаар гадаад худалдааны тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 310.2 сая ам.доллараар буурснаар 290.9 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь экспорт 26.7 хувиар өсч, импорт 24.7 хувиар буурсантай холбоотой гэнэ.