m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 09:54
235
"Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл" шинэчлэгдэн батлагджээ

Монголбанкны "Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл" шинэчлэгдэн батлагджээ. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын гаргасан тогтоолын дагуу банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээний хураамж буурсан байна.

"Үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөл" шинэчлэгдэн батлагджээ

Энэхүү журамд зааснаар банк, түүний салбар нэгжид байршуулсан карт уншиж, гүйлгээ хийх төхөөрөмж бүхий АТМ болон ПОБ төхөөрөмжийг ашиглан бэлэн мөнгө авахад 100 төгрөгийн шимтгэл төлдөг байсныг 40 төгрөг болгон бууруулсан аж. Мөн дотоодын дансны үлдэгдэл шалгахад 10 төгрөг, гадаадад гаргасан дансны үлдэгдлээ шалгахад амжилттай хийгдсэн гүйлгээ тутамд 5.0 төгрөгийн хураамж төлөхөөр болсон байна.