m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 10:04
57
Валютын төлбөртэй экспорт өсжээ

Төгрөгийн валюттай харьцах ханшид нөлөөдөг суурь үзүүлэлт болон валютын төлбөртэй худалдааны тэнцэл энэ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 300.0 сая ам.долларын ашигтай гарсан байна. Үүнийг өнгөрсөн оны мнө үеийнхтэй харьцуулахад 283.8 сая ам.доллараар сайжирсан үзүүлэлт аж.

Үүнд, валютын төлбөртэй экспорт 23.9 хувиар өсч, импорт 24.7 хувиар буурсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ.

Валютын төлбөртэй экспорт өсжээ

Харин Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс /2012 суурьтай/ тайлант хугацааны эцэст 1.604-д хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувиар өсч, өмнөх сараас 9.4 хувиар буурлаа. 

Дашрамд дурдахад, валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн тогтмол ашигтай гарч байна.