m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 10:07
53
Л.Гансүх хөлийнхөө хурууг тайруулжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх хөлийнхөө  хурууг тайруулжээ. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа өөрийгөө хэлмэгдсэн хэмээн үзэж өлсгөлөн зарласан. Өлсгөлөн зарлаж байх хугацаандаа бие нь муудаж, БНСУ-аас яаралтай эмчилгээнд орох шаардлагатай гэсэн бичиг ирсэн ч АТГ-аас хүсэлтийг хүлээн аваагүй.

Харин өнгөрсөн 10 дугаар сард батлан даалтад гарсан тэрбээр саяхныг хүртэл Интермэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Түүнийг гадагшаа гаргах эрхийг нь хязгаарласан учраас өдгөө ч Солонгос явж чадахгүй байсаар хөлийнхөө хурууг ийнхүү тайруулжээ. Мөн БНСУ-д шинжилгээ хийлгэж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс тайрсан хурууг нь шинжлүүлэхээр БНСУ руу явуулжээ.