m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 23:21
34
Ц.Оюунгэрэл иргэдэд газар өмчлөх гэрчилгээ гардууллаа

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл гуравдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн Багануур, Багахангай дүүрэгт ажиллажээ. Тэрээр тойргийн иргэд сонгогчидтой өмнө нь УИХ-ын гишүүн Л.Болдын хамт ирж уулзалт зохион байгуулсан бөгөөд энэ удаад иргэдтэй уулзахын зэрэгцээ орон нутгийн байгууллагуудтай биечлэн танилцсан байна.

Тэрбээр энэ удаад Багануур дүүргийн таван иргэнд өөрийн биеэр газар өмчлөх гэрчилгээг гардуулсан бөгөөд Багануур дүүрэг нь Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлөөр тэргүүлж байгаа нийт иргэдийн 30 хувь нь газраа өмчилж авчээ.

Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын санаачилгаар  цахимаар газар өмчлөхөд хүндрэлтэй байдаг гэртээ компьютер, интернетгүй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай болон эмзэг бүлгийн иргэдэд туслан Хан- Уул, Багануур, Багахангай дүүргүүдийн хороо бүрт нэг компьютер, нэг оператор ажиллуулан цахимаар газар өмчлүүлэх бүртгэлд тойргийн иргэдээ идэвхтэй хамруулж  чадсан нь өдгөө үр дүнгээ өгөөд байна.

Тэд цаашид газар өмчлөх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд бодит үр дүн гарч байгаад орон нутгийн иргэд сэтгэгдэл өндөр байгаагаа гишүүдэд уламжилж байлаа. Тэрээр УИХ-ын чуулган завсарлахаас өмнө хоёр сард тойргоор явах ажлаа эхэлсэн бөгөөд одоо ч үргэлжлүүлсээр байна.