m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 23:26
191
В.Путины нүцгэн зурагтай пиво борлуулалт сайтай байна

Украины пиво үйлдвэрлэгч нэгэн компани пивоо худалдаалах нэгэн сонирхолтой аргыг гаргаж иржээ. Энэ нь пивоны лого дээр дэлхийн чадварлаг удирдагчийн зургийг наан борлуулж байгаа гэнэ. Украинд жуулчид олноор ирэх Лиев хотын пивоны лангуунд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Медведевийг өвөр дээрээ суулган тэвэрсэн нүцгэн зурагтай пиво нь тус улсад ирсэн жуулчдын анхаарлыг маш их татаж байгаа учир борлуулалт сайтай байгаа ажээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Ангела Меркелийн зургийг нааж борлуулж байгаа аж. Сонирхолтой нь Путины зургийн доор “Putin Huilo” гэх үгийг бичсэн бөгөөд энэ нь хараалын утгатай үг гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Медведевийг өвөр дээрээ суулган тэвэрсэн нүцгэн зурагтай пиво