m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.31 23:28
53
УИХ-ын дарга технологийн салбарын монгол инженерүүдтэй уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр технологийн зохион бүтээлт, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Аметрос Технологи” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын даргад “Аметрос Технологи” компанийн захирал Д.Тулгабаатар үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Тус компани нь 2013 онд АНУ-д үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд анхны бүтээгдэхүүн болох гар утасны утасгүй цэнэглэгч зохион бүтээсэн нь амжилттай болжээ. Цаашид зохион бүтээлт, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг эх орондоо төвлөрүүлэх зорилготой гэдгээ дуулган Монголын хэрэглэгчдэд зориулан хоёр төрлийн бүтээгдэхүүний загвар гаргаад байгаагаа танилцуулсан юм.

УИХ-ын дарга технологийн салбар дахь монгол инженерүүдийн өрсөлдөх чадварын талаар болон шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар харилцан ярилцаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.