m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 00:25
99
Сайншандын шатахуун түгээх станцыг дээрэмджээ

Дорноговь аймгийн Сайншанд сум гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сод монгол шатахуун түгээх станцад баг зүүсэн эрэгтэй хүн орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгний орлогыг дээрэмдээд зугтжээ.

Дуудлагын дагуу тус хэлтсийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж гэмт этгээдийг баривчилжээ. Энэ хэргийг  27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна.