m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 01:22
119
Инээдмийн кино нээлтээ хийнэ

“Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл “Анчид” уран сайхны кино өнөөдөр буюу инээдмийн баярын өдөр нээлтээ хийж үзэгчдэд инээд бэлэглэхээр болжээ. Кино сонирхогчдын дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байгаа тус киноны ерөнхий найруулагчаар Д.Отгонсүрэн туслах найруулагчаар Н.Ялалт ажиллаж байгаа бөгөөд дүр сонголтон дээрээ нилээдгүй ач холбогдол өгч өндөр ур чадвартай шилдэг жүжигчдээр багаа бүрдүүлж чадсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм байна.

Тодруулбал: Орчин үеийн Гамлет гэгдэх болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ, дуучин П.Баярцэнгэл, СТА Ш.Жавхлан, Э.Тамир зэрэг чадварлаг уран бүтээлчид тус киноны гол дүрийг амилуулсан аж.