m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 01:36
203
Зайдастай пенне гоймон

Орц:

  • 200гр пенне гоймон
  • 3 зайдас
  • 1 х/х оливийн тос
  • 250гр бууцай
  • 3 х/х хуурсан самар
  • 50гр пармазен бяслаг үрсэн
  • чимх давс
  • чимх перец

Хийх арга:

  1. Гоймонгоо зааврын дагуу болгоод шүүж авна
  2. Том хайруулын тавганд оливийн тосоо халаан зайдаснуудаа хийн дундаж гал дээр ойролцоогоор 5 минут шаргал өнгөтэй болгон хуурна.
  3. Бууцайгаа нэмэн 2-3 минут зөөлөн болтол нь байн байн хутгаад давс, перец, хуурсан самар, гоймонгоо хийн холино.
  4. Хоолоо таваглаад памезан бяслагаа тараан асгана.