m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 01:49
113
Баянхонгор аймагт дөрвөн ихэр хурга төллөжээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт -Өндөр хоёрдугаар багийн аймгийн сайн малчин Б.Жүгдэрийн хотонд дөрвөн ихэр хурга төллөжээ. 

Тэднийх энэ жил 402 толгой хонь төллөхөөс өнгөрсөн сарын 25-ны байдлаар 368 хонь төллөж ихэр төл олныг бойжуулан түүн дотроос жил бүр ихэрлэдэг “Бум халзан “ гэдэг нэртэй хониноос дөрвөн ихэр хурга гарч малчин эзнээ баясган хотоо чимж байна. Тэрбээр ихэр төл арчилгаа ихтэй боловч мал сүрэг өсөхийн билэгдэл хэмээжээ.  

Б.Жүгдэр нь 2013 онд 800 толгой хонь, 2014 онд 999 толгой хонь тоолуулан Жаргалант сумдаа хамгийн олон хоньтой малчинаар тодорсон юм.  

“Бум халзан “ гэдэг нэртэй хониноос дөрвөн ихэр хурга гарч малчин эзнээ баясган хотоо чимж байна