m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.01 02:06
101
Монгол залуу осолджээ

Солонгос улсын Чонжү хотын Гимангдунг дүүрэгт авто замын ослоор 29 настай Монгол улсын иргэн амь насаа алдсан байна. Тэрбээр мотоцикл унан замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд хурд хэтрүүлсний улмаас Чонжү хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн дөрвөн замын уулзвараар эргэх үедээ замын нэгдүгээр эгнээнд байсан суудлын автомашиныг хүчтэй мөргөн хүнд гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алджээ. Ийм осол Солонгос залуучууд голдуу гаргадаг бөгөөд гадаадын иргэд ийм төрлийн осолд өртөх нь бага гэнэ.